alim.mn | 2025.06.15
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан амиа алдсан сурагчийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон гэх мэдээллийг бид хүргэсэн.

Сануулахад, охин алга болохоосоо өмнөхөн өнгөрсөн аравдугаар сарын 22-нд найз залуугийнхаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Улмаар охин алга болсноос хойш АРАВ дахь хоног дээр буюу өнгөрсөн ням гарагт охин болон найз залуугийнх цогцос олдсон байдаг. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу олдсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм. 

Уг хэрэгт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан  харамсаж буйгаа илэрхийлэн “Боловсролын сайдын болон эцэг хүний хувьд Өвөрхангайд болсон аймшигтай, зэрлэг, балмад гэмт хэрэг үйлдэгдсэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой!” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen
3 жилийн өмнө
202.9.40.61
Saidaa ta bayn yduugiin handlagiig tultal medruulj bga bagsh nart zaaval hariutslaga./bur huuliin /Bagsh hariutslagatai hunleg enerengui bsan bol iim asuudal bolohgui bsan.ZamiinUuded alga bolson ohin bol mash hol buidhan gazraas gantsaar yvdag bhd Bagsh guai asuuh baitugai .uguileechgui bsan.Hugatsaa aldahad bagsh buruurai.Boechuudiin huuhdiig er n haihrahgui.ZU iin bagahid ymarch arga hemjee avaagui shu.Bagsh nar huuged alag uzdegiig taslan zogsooh estoi.
Төстэй мэдээ