alim.mn | 2025.01.10
Казах эмэгтэй Сауле АНУ-ын Сангийн яаманд Хяналтын хорооны даргаар томилогдоно
Сауле Омарова хэмээх Казах бүсгүй АНУ-ын Сангийн яамны Мөнгөний Хяналтын Хорооны даргаар томилогдсон байна (Comptroller of the Currency). Сауле нь ЗХУ-ын үеийн алдарт МГУ их сургуулийн төгсөгч. Анх 1991 онд АНУ-д ирж Phd зэрэг, мөн JD хуулийн зэрэг авч мэргэжлээрээ ажилласаар АНУ-ын иргэншил авсан эмэгтэй. Хууль зүйн салбарт, тэр дундаа банк, санхүү, мөнгөний хууль журмаар мэргэшин тодорч улмаар алдарт Корнеллын ИС-д багшлах болсон байна.
Авьяаслаг, чадварлаг Саулег АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Мөнгөний Хяналтын Хороо хэмээх АНУ-ын банк, санхүү, мөнгөний системийн зүрх нь болсон чухал албаны даргаар сонгон томилсон нь чухам ямаршуухан итгэлийг түүнд үзүүлж буйг илтгэж байна. Түүнийг удахгүй сенатаар батламжлах юм байна. ЗХУ-д сурсан, ШУ-ын Комунизмын онол, Марксизм, Ленинизмыг үзэж байсан гэдгээр нь түүнийг Америкийн Бүгд Найрамдахчуудын намынхан дэмжихгүй байх төлөвэй. Гэвч Америкийн ихэнх улстөрчид АНУ-ын түүх нь өөрөө цагаачдын түүх бөгөөд авьяас чадварыг үнэлдэг, сонгодог тогтолцоотой тул Саулег тус албанд батламжилна биз ээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ