ЭМЯ: 450 хүн коронавирусын халдвар авч, 8 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 450 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Эдгээрийн 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас барж, нийт нас баралт 1744 боллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 12741 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 599, хүүхэд 2682 байна.
Харин нийт эмчлүүлэгчдээс 273 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 34015 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад ӨЭ-ийн хяналтад байгаа ажээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ