alim.mn | 2024.12.22
Н.БАТСУУРЬ СҮХБААТАР АЙМГИЙН ОБГ-Т САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ХОЁР ЖИЛ “АЖИЛЛАСАН” Ч АЖИЛДАА ИРЭЭГҮЙ

Анх 2018 оны наадмаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар овоглосон бөх төрийн их баяр наадамд түрүүлж, Н.Батсуурь Улсын аварга болсон.  Увс аймгийн харъат Н.Батсуурь, яагаад Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нэр хамт дуудагдаж байгаа нь анхаарал татаж, яагаад Увс нутгийн залууг байгуулагынхаа нэр дээр барилдуулах болов гэж гайхсан. 
 Гэтэл ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Увсын гаралтай хүн болохоор Батсуурийг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт “шахаж”, нэр дээр нь барилдуулах нэрийдлээр цалинжуулах болсон” гэдэг.  Наадмын дараахан болсон Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ээлжит зөвлөгөөний үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбаатар энэ асуудлыг хөндөхөд ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Хоёр жилийн өмнөөс эхлэн Н.Батсуурийг ОБГ-ын бүрэлдэхүүнд гал сөнөөгчийн орон тоон дээр авч, цалинжуулж байгаа, гэхдээ ажлаа хийдэггүй” гэсэн тайлбар өгсөн гэдэг.
"Гал сөнөөгч" аварга маань хошууч цолтой бөгөөд сардаа сая орчим төгрөгийн цалин авдаг байжээ. Ганц Н.Батсуурь ч биш улс, аймгийн цолтой олон бөх ямар нэг байгууллагын нэр дээр барилдаж, тухайн байгууллагыг сурталчилсныхаа төлөө тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг авдаг. Ашгийн, бизнесийн байгууллагын тухайд компаниа сурталчлах маркетингийн нэг хэлбэр л дээ. Харин улсын байгууллага, тэр тусмаа Онцгой байдлын газруудад сурталчилгаа хийх хэрэг юун. Төсвөөс цалин авч байгаа бол бөхчүүдээрээ ажлыг нь хийлгэх ёстой.
Харин Сүхбаатар аймгийн Онгой байдлын газар бүртгэлтэй Н.Батсуурь аварга ажилдаа очих нь байтугай, Сүхбаатар аймаг очиж үзсэн үү гэж шүүмжлүүлж байлаа. Харин одоо Н.Батсуурь аварга Сүхбаатар аймагт ажиллахаа байсан гэдэг хариултыг Сүхбаатар аймгийн онцгой байдлын дарга Н.Энхбаатар хэлж байна. Эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан бол яах Монголын уламжлалт соёлын нэг. Тиймээс монголчууд бөхчүүдээ, тэр тусмаа аварга арслангуудаа  хэзээнээсээ л хайрлан, хүндэтгэж ирсэн. Монголд хамгийн өндөр бай шагналтай тэмцээн бол үндэсний бөх. Гэтэл бөхчүүд нь энэ хайр хүндэтгэлийг даахгүй, залуу бөхчүүдэд ир бяраа гаргаж, харсан хүн нүд хальтрим хайр найргүй унагаж, шидэж байна. Өмнө нь барилдаж байхдаа бас хүний ам гэмтээх шахаж байсан. Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, ар нуруунаас нь өргөж, унагаж давсныг олон нийт шүүмжилж, барилдах эрхийг нь сар, жилээр хасаж шийтгэх хэрэгтэй гэж байна. Монгол улсын 23 дахь аварга Н.Батсуурийн өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор, профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. АН.Батсуурь аваргын аав Намсрайжав харцага хэдэн жилийн өмнө цагдаа зодсон гэж шүүмжлүүлж байлаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ThomasDug
4 жилийн өмнө
47.94.244.27
Hello!I reviewed a allotment of <a href=https://wertigo.xyz/>big tits</a> on your issue and it is quite reliable.
Төстэй мэдээ