alim.mn | 2024.12.27
Б.Энх-Амгалан: Ижил хүйстнүүдийг дэмжих шаардлага байхгүй

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Төслийн 12 дугаар зүйлийг 12.2 дэх хэсэгт “Бэлгийн чиг хандлага, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл” гэж өөрчлөх гэдэг дээр хэлэх зүйл байна. Сүүлийн үед ижил хүйстнүүдийн жагсаал, цуглаандаа жаахан хүүхдүүдийг оруулж, бэлгийн байтугай нас биед ч хүрээгүй хүүхдүүдийг авч жагсаагаад явах юм. Тэр бэлгийн цөөнх гээд байгаа ижил хүйстнүүд чинь гаднаас санхүүждэг, байр савтай, төрийн бус байгууллагатай, хангамж өндөртэй болоод байна гэх юм. Энэ цаашдаа Монгол Улсын хүн ам зүйн бодлогод нөлөөлөх байдал үүсэх юм биш биз дээ. Энийг хувь хүний эрх гээд дэмжээд байх шаардлага юу байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ