alim.mn | 2025.01.10
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хөрш ГЕГ-ын дарга асан Ж.Цэвээнжав эргэж ирэх нь
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Гаалийн ерөнхий газрын дарга асан Ж.Цэвээнжав хоёр Увсын аймгийнх. Нэг аймагт ойролцоо төрсөн хоёр албан тушаалын шатаар хамтдаа өгссөөр өдий хүрсэн. Одоо бүр тэр хоёр нэг дор,  ойролцоо хоёр нэг хаусанд амьдардаг. Сүүлийн үед Гаалийн ерөнхий газрын дарга асан Ж.Цэвээнжав жолоочийн даатгалыг хувьдаа авах гэж байна гэсэн яриа гарах болов. Жолоочийн хариуцлагын даатгалыг төрд авбал ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хөрш Ж.Цэвээнжав энэ албыг удирдах бололтой.
Тэрээр 2008 онд Гаалийн Ерөнхий газрын дарга болсон. Энэ ажлаа өгөхдөө 180 тонн төмөр, 27 ширхэг вагон самар "алга болгосон" гэж ярьж бичигдсээр явж билээ. Мөн Гаалийн ерөнхий газрын дарга анх очихдоо төрсөн хүүгээ туслахаараа авчирсан, гаалийг хамаатнуудаараа дүүргэж хувийн компани болгосон хэмээдэг.
Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын дарга асан Ж.Цэвэнжав төрд хэрэгтэй зайран болж, томоохон албан тушаалд очихоор болсон гэлцэж байна. "Жолоочийн албан татварыг 10 хувийг авч, даатгалын компаниудаас 500 сая буюу нийт 27 тэрбум төгрөг авдаг. Төрийн бус байгуулага байж даатгалын компаниудаас илүү ашигтай ажилладаг" гэж улстөрч улайн цайм хэлсэн. Тиймээс жолоочийн албан даатгалыг бүх даатгалын компаниудаас авах бүтэц байгуулах гэж байна.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ