АВРАГЧИД 3 ИРГЭНИЙГ АВРАВ
Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо Тахилтын 122-р сургуулийн үүдэнд түлшний машины емкост дотор 2 хүн ороод ухаан алдсан байна дуудлага өнөөдөр 17:21 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай хүрэлцэн очиход "Өсөх трэйд" ХХК-ний Шатахуун түгээх компанийн NORD BENZ 60тн автомашины емкос /ачааны сав/-т гурван иргэн цэвэрлэгээ хийж байгаад дотор нь унаж, бие нь муудсан байсныг гаргаж, анхны тусламж үзүүлэн Яаралтай Түргэн Тусламжийн Төв-103 хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ