alim.mn | 2024.12.22
Үсчний сандлыг бяц суугаад хөөгдөж гарсан 200 кг жинтэй бүсгүй махлаг эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны салон нээжээ

Лас-Вегас хотын 30 настай Жэйми Лопес бараг 200 кг татах жинтэй. Нэгэн удаа гоо сайхны салоноор үйлчүүлэхээр очиход сандал нь даалгүй бяц үсэрч улмаар бараг хөөгдөж гарчээ. Энэ явдлын цуу яриа дорхноо тархаж хотых нь үсчин, гоо сайхны салон иллэг зэрэг үйлчилгээний газрууд  илүүдэл жинтэй бүсгүйд үйлчлэхээс эрс татгалзаж эхэлжээ. Болсон явдал Жэймиг маш их гомдоож гутраасан тул тэрээр өөр шиг нь жингийн асуудалтай эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны салон нээхээр хатуу шийджээ.  Түүний хувьд турах гэсэн олон удаагийн бүтэлгүй оролдлогын эцэст биеийнхээ одоогийн байдалтай бүрэн эвлэрч жин хасах бодлоо нэгмөсөн хаясан гэнэ. Мөн өөр шиг нь адил турах хүсэлгүй олон ч махлаг бүсгүйчүүд байдгийг анзаарчээ. Ингээд шинээр нээх гоо сайхны салоны бүх сандал ширээ, хэрэгсэл нь доод тал нь 100 кг-ыг даахаар бат бөх байх ётой гэж үзсэн. Тэрээр салоныхоо бүх тавилга, буйдан, сандлыгг бүр 300 кгыг элбэг даахаар захиалгаж хийлгэжээ. Бүх бэлтгэлээ базаасны эцэстBabydoll Beauty Couture” гоо сайхны салоноо нээжээ. Нээлтэд нь олон махлаг эмэгтэйчүүд иржээ. Жэйми өөрийн салоноо туранхай бүсгүйчүүдэд зориулагдаагүй гэдгийг мэдэгдсэн байна. Үүнээс болж олон таагүй явдал үүссэн. Салоны цонх ханан дээр тэднийг доромжисон үг бичигдэх болов. Үүнээс болж гутран хаах ч бодол төрж байсан гэнэ. Гэсэн ч эхний үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгт урамшин үйл ажиллагаагаа цааш нь явуулжээ. Одоо тус салонд Лас-Вегас төдийгүй  бусад хотуудаас ч махлаг бүсгүйчүүд ирж үйлчлүүлэх болсон байна.

 

https://fabuplusmagazine.com/body-positive-salon-babydoll-beauty-couture/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ