“Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу ах дүү есүүлээ, бүгдээрээ Самбуу гэдэг үг орсон нэртэй. Есөн Самбуугаас хамгийн алдартай нь Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёр. Төө зайгүй ах дүү Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу хоёр Нарантуул захын хувийг булаацалдан шүүхдэж, 2016 онд Завханд нэг тойрогт өрсөлдөн хоёулаа яалагдаж, дундаас нь АН-ын З.Нарантуяа гарч ирсэн билээ. Тэр үед Ш.Батсамбуу МАН-аас, ах Ш.Сайхансамбуу нь бие даан нэр дэвшсэн. МАН-ы гишүүн Ш.Батсамбуу энэ удаа намаасаа урваж, ШИНЭ намын дэд дарга болжээ. Ах нь Үнэн ба зөв намын далд эзэн. Ийнхүү МАН-ын гишүүнчлэлтэй байсан ах дүү хоёр намаа орхиж, шинэ намд орж, улс төрийнхөө шинэ карьерыг эхлүүллээ. Бизнесээ булаацалдсан ах дүү хоёр дахиад, нэг тойрогт өрсөлдөж, бизнесийн өрсөлдөөнөө улс төрд ч чирч оруулах вий.