alim.mn | 2025.01.10
Д.Мөнх-Эрдэнэ М.Баярмагнайгаас уучлалт гуйж, 100 саяын маргаанд цэг тавилаа
Консул асан Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед сошиал хуудсаараа шууд бичлэг хийж, олны анхаарлын төв ороод байгаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр шууд бичлэгийнхээ үеэр  жүжигчин М.Баярмагнайг 100 саяыг залилсан хэмээн ярьсан.
Ийнхүү тэд өөр өөрсдийн цахим хуудсаараа мэдээлэл хийн ширүүхэн маргаан дэгдээсэн. Тэгвэл төгсгөлд нь консул асан Д.Мөнх-Эрдэнэ жүжигчин М.Баярмагнайгаас уучлалт гуйж асуудалд цэг тавьлаа. 
 
Тэрбээр "Би хүнд муу санаж чаддаггүй санаснаа цагаахан шулуухан хэлчихдэг зантай.Нутгийн хүний хувиар дүү хүний хувиар таалагдахгүй зүйл ярьсан бол уучлалт гуйчихяаа уучлаарай. Хойшид эмэгтэйчүүдийг эхчүүдийг хөдөөнийхнийг битгий шоолж дооглож байгаарай. Мөн хүнээс үнэн үг сонсож яваарай. Хэнд яаж ч дургүй хүрсэн бай хүнийг ш..с, удам судраар нь бүү доромжилж байгаарай. Ах хүн байна авах гээхийн ухаанаар хандаарай бид 2 алт мөнгө авгай хүүхэн албан тушаал булаацалдаагүй. Амьдрал сайхан амжилт хүсье ард түмнээ үргэлж инээлгэж яваарай" гэжээ. 
 
Д.Мөнх-Эрдэнийн энэхүү үйлдлийг түүний дагагчид магтаалын үгээр урамшуулж байна. сан хэмээн ярьсан.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ