alim.mn | 2024.12.23
Сангийн яамнаас зарласан гурван тендерт "Зигзаг дизайн" ХХК шалгарч, гурван тэрбум төгрөгөөр засвар хийжээ

 Сангийн яам бусад яамдаас хамгийн сүүлд баригдсан шинэ байртай. Сангийн сайд асан С.Баярцогт 2008-2012 онд Сангийн сайд байхдаа тус яамны байрыг бариулсан, ашиглалтанд ороод 10 жил ч болоогүй байр. Он залуу, шинэхэн байр гэхэд болно. Гэтэл Сангийн яам саяхан их хэмжээний мөнгөөр засвар үйлчилгээ хийлгэжээ. Монголу Улсын сангийн түлхүүрийг "атгадаг" тус яам гурван тэрбум 48 сая орчим төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн байх юм. Хамгийн хачирхалтай нь гурван удаа зарлагдсан цахим тендерт гурвууланд нь нэг компани шалгарсан байна.

Учир нь Засгийн газрын 2-р байрны "Д" корпусын засварын ажлын 488 сая 500 мянган төгрөгийн үнийн дүнтэй тендерийг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зарлажээ. Уг тендерт “Зигзаг дизайн” ХХК “хамгийн сайн” гэсэн үнэлгээгээр шалгарчээ. Иймд Сангийн яам 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Д корпусын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийн дүнг зарласан байна. Үүнд  “Зигзаг дизайн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 23-ний өдөр цахимаар ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-д заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн гэжээ. Ингээд Сангийн яамны “Д” корпусын цахилгааны магистрал, сантехникийн хоолойнууд, агааржуулалт, салхивчийн систем болон засварын ажилд нийт 1,665,794,301 (нэг тэрбум 665 сая 794 мянга 301) төгрөг зарцуулжээ. Энэхүү тендер 2019 оны гуравдугаар сард зарлагдаж байсан бол дахин 12 дугаар сард уг засварын ажилд зарцуулах 894 сая 327 мянга 103 төгрөгийн тендер зарлагдсан байна. Ингээд нийтдээ гурван тэрбум төгрөгөөр засвар хийжээ. Энэ нь 3 давхрын засварын ажлын үлдэгдэл болох нэг тэрбум 665 сая 794 мянга 301 төгрөгийг 2019 оны 12-р сард, 2 давхрын засварын ажлын урьдчилгаа төлбөр 894 сая 327 сая 103 төгрөгийг 2020 оны 1 сард Зигзаг дизайн компанийн данс руу тус тус шилжүүлсэн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ