alim.mn | 2025.01.10
Эрдагонд бэлэглэсэн Туркийн ертөнц зурагт Монголын баруун аймгуудыг улбар өнгөөр тэмдэглэжээ

Саяхан буюу ердөө 7 хоногийн өмнө Туркийн ерөнхийлөгч Эрдоган улсынхаа үндэсний үзэлтнүүдийн удирдагчидтай уулзсан юм. Тэд нь Эрдоганд "Туркийн ертөнц" хэмээх, том газрын зураг барьсан. Эрдоган тэр зургийг хүлээн авч, зургаа татуулсан нь тэр зургийн үзэл санааг дэмжиж байгаагийн илрэл биз ээ. Тэр зураг дээр, Туркийн газар нутгаас гадна Азербайжан, Туркмен, Узбекистан, Казахстан, Киргиз, Ираны нутгийн хэсэг улаанаар тэмдэглэгджээ. Балканы зарим орон, Оросын өмнөд бүс нутаг, Сибирийн томоохон нутаг дэвсгэрийг улбараар тэмдэглэж.

Харин манай Монгол Улсын баруун аймгууд бүгд, Хөвсгөлийн нутгийн зарим хэсгийг улбараар тэмдэглэсэн байна. Алтай, Якут, Хятадын Шинжаан-Уйгарын автономит орныг шараар тэмдэглэж.

Өнгөнүүд ямар утга, санаа илтгэж байгаа тухайд Туркийн эрх баригчид тайлбар хийгээгүй ч улаан нь шууд эрхшээлийн бүс, улбар нь ойрын үед эрхшээх бүс, шар нь ойрын ирээдүйд эрхшээх бүс болох нь гэж хардаж болох юм. Манай их том газар нутгийг дэд зэрэгт хамруулсан нь хачирхалтай. Энэ нь ойрын үед эрхшээнэ гэж ойлгож болох юм.

Ер нь, газар нутгийг эзэмших санаархлаа Эрдоган анх 2016 онд "Манай ашиг сонирхлын хүрээнд Ирак, Сири, Ливи, Крым, Карабах, Азербайжан, Босни болон бусад ах дүү бүс нутгууд орж байна" гэж хэлснээр эхэлсэн юм.
Геополитикийн тэмцэл мөнхийн юм. Монгол Улс бол нэгдмэл улс. Арай ч хэсэглэн "авчихгүй" ч энэ мэт санаархал гарсаар байгааг санууштай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ