alim.mn | 2025.01.10
Монголд 16 нас хүрч буй залуучууд 43,166 байна
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын залуучуудын холбоо хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг энэ жил 19 дэх жилдээ зохион байгуулж байна.
Монгол Улсын нийт хүн амын 31,1 хувь буюу 1,044,802 нь 15-34 насны залуучууд бол үүнээс 16 нас хүрч буй залуучууд 43,166 байна.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 2021 оны 11-р сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 16 нас хүрч буй сурагчдад Төрийн ордны Их танхимд иргэний үнэмлэх, батламжийг гардуулдаг уламжлалтай.
Дэлхийн нийтэд тархаад буй “ковид-19” цар тахалтай холбогдуулан тус үйл ажиллагааг 2020 онд зохион байгуулаагүй бөгөөд энэ онд УОК-ын зөвлөмжийн дагуу 50 хувийн дүүргэлтээр 400 сурагч оролцож байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ барьж сурагч нэг бүр түргэвчилсэн шинжилгээ өгсөн болно.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын гол зорилго нь Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх явдал бөгөөд энэхүү үйл ажиллагааг өнөөдөр Нийслэл болон 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Та бүхэндээ баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ