10 гаруй жил уйгагүй хийсний үр дүнд 2 га талбайгаас 10 тонн цагаан будаа хураан авчээ

ЭХ ОРНЫХОО ЦАГААН БУДАА, ЭЛСЭН ЧИХРИЙН ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС ХАНГАХ ЦАГ ОЙРХОН БАЙНА
Ховд аймгийн Булган сумын харъяат Ж.Ганхуяг эх орондоо цагаан будаа тариалах, нутагшуулах туршилтыг 10 гаруй жил уйгагүй хийсний үр дүнд 2 га талбайгаас 10 тонн цагаан будаа хураан авчээ.
15 мянган га талбайд тариалахад цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангаж, импортыг бүрэн орлох боломжтой юм байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, эрүүл баталгаат хүнсээр хангах, цагаан будааны үнэ хямдрах гэх мэт давуу тал боломжууд дагаад гарна. Цагаан будаа тариалахад усны хангамж, дулааны баланс хангалттай байх нь туйлаас чухал. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан будаа тариалах боломжтой цөөн аймгуудын нэг бол Ховд аймаг. “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт “Ховд-Агро парк” төсөл хэрэгжиж, 10 мянган га газарт услалтын систем байгуулагдана. Ингэснээр цагаан будаа, нарийн ногоо тариалах, цаашлаад чихрийн манжин тариалснаар анх удаа дотооддоо элсэн чихэр үйлдвэрлэх боломж нээгдэх юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ