alim.mn | 2024.12.21
Ховд аймгийн сурагчид Монгол, Казахаараа хуваагдаж зодолдох асуудал их гарч байна

Ховд аймгийн Булган сум 10600 хүн амтай. Нийт хүн амын 40 хувийг Казахууд эзэлдэг. Тус суманд сүүлийн үед ахлах, дунд ангийн сурагчдын дунд үндэсний ялгаа их гарч байгаа аж. Сурагчид казах, монголоороо хоорондоо хуваагдаж, зодолдож, танхайрдаг асуудал олон гарч байгаа юм. Энэ талаар сумын засаг дарга Ж.Дамдинбазараас тодруулжээ.

Тэрээр "Булган нутаг бол олон угсаатны өлгий нутаг. Ийм асуудал сүүлийн жил гаруйн хугацаанд сургуулийн хүүхдүүд талцах, үндэс угсаагаар ялгаварлах, зодолдох асуудал гарч байна. Үүнийг анхаарч ажиллаж байна. Түүнчлэн эцэг эх нь энэ тал дээр анхаармаар байна. Зарим хүүхдүүдийн эцэг, эх нь хүүхдүүддээ буруугаар нөлөөлж турхирах тохиолдол байна. Аав, ээжүүд хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Ойрын хугацаанд сум, сургуулийн удирдлага, хууль хяналтын байгууллагатай хамтарч зарим арга хэмжээг зохион байгуулна. 2000 оны эхнээс казах багш казах хүүхдэд л хичээл зааж байна. Иймээс дараагийн хичээлийн жилээс казах, монгол анги гэхгүйгээр холимог байдлаар хүүхдүүдийг авч хичээллүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг цаашид судална, бэлтгэл хангана. Энэ бол сургуулийн хоёр хүүхэд хоорондоо зодолдоод өнгөрсөн асуудал биш. Удаа дараа давтагдаж байна. Миний авсан мэдээллээр зарим багш нараа зодсон байна. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ сайхан нутагт амьдарч байгаа хүүхдүүд ийм байж болохгүй. Тиймээс манай эцэг, эхчүүд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал, нөлөөлөл үзүүлэх ёстой юм. Бид хуультай Монгол улсад хуулийн дор амьдрах ёстой" гэсэн юм.

Эх сурвалж: eagle.mn


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ