alim.mn | 2024.12.26
М.Оюунчимэг: Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж буй иргэдийн 50 хувь нь гэрлэсэн хүн байна

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж буй талаар Нийгмийн бодлого байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллээ.

Тэрбээр энэ талаар “Чимээгүй тахал болоод буй нэг зүйл нь бэлгийн замын халдварт өвчин. Өнөөдөр амьсгалын замын халдвар өвчин 36,6 хувьтай байхад бэлгийн замын халдвар өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо нийт хүн амын 36,5 буюу амьсгалын замын өвчлөлтэй энэ тэнцүү байна. 36,5 хувь дотроо хоёр хүн тутмын нэг нь буюу 50 хувь нь гэрлэсэн хүн байна гэдэг судалгааг ЭМЯ, олон улсын байгууллагууд гаргасан. Судалгааг нарийвчлан хийхэд 20-34 насны хүмүүс ихэвчлэн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байна. Тиймээс Нийгмийн бодлого байнгын хороо нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Бид Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй нярай эх, хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг төсөв дээр ч тусгаж өгсөн” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ