alim.mn | 2024.12.22
Зураач Д.Энхтайваны 1975 оны бүтээлийг 2020 онд М.Чүлтэмсүрэнгийнх гэж уралдаанд шалгаруулж, оюуны өмчийн патент олгожээ

"Соёл" гэдэг нэршил ч таатай биш дээ. Хятадын Соёлын хувьсгал гэж өвөрмонголчууд төдийгүй бүх хятадын зүрхэнд шар ус хуруулсан эмгэнэлт түүх бий. Харин манайд 2020 онд Соёлын яам байгуулж, Р.Чулуун, “Гацуурт”-ын Чинбатын Номин гэх хоёр сайдтай болсон ч ажил нь явдаггүй, урагшилдаггүй, “мөнгө идсэн” гэж л дуулдах болов...

    Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар гэж бий. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн л байн байн томилогддог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас өнгөрсөн жил уралдаан зарлажээ. Уг уралдаанд М.Чүлтэмсүрэн хэмээх хүн түрүүлсэн байна. Хачирхалтай нь уралдаанд шалгарч, оюуны өмчийн патент авсан “бүтээл” нь өөр хүнийх. Бүр 1975 онд олны хүртээл болсон “Тусгаар тогтнол туг” хэмээх бүтээл болохыг уран зураг сонирхдог гөлөг ч андахгүй. Ийм зүйлийг Соёл урлагийн газар алдаршуулж, Оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн патент өгсөн нь гайхмаар. Тэнд ажлаа мэддэг, зургийн талаар ойлголттой мэргэжилтэн байна уу?

  “Тусгаар тогтнолын туг” зургийн тухайд Данзанбалжирын Энхтайван хэмээх зураач 1975 онд ДУДС төгсөхдөө зурж, диплом хамгаалсан бүтээл.  Зураач Д.Энхтайван Репиний академи төгссөн, Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхдагчдын нэг.  Хожим 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан. МАН-ынхан АН-ын нэртэй зураачаас уран бүтээлийг нь ч  болсон “хулгайлна” гэж дайрч байгаа нь энэ үү? 1975 онд зурсан өөр хүний бүтээлийг бүр хожим, хоёр зуун, бүр мянган солигдсон хойно Соёл урлагийн газар өөр хүний нэрээр уралдаанд шалгаруулж,  оюуны өмчийн патент олгочихсон “тууж” явахад өөрөөр юу гэж ойлгох вэ? Соёл урлагийн газар яаж тайлбарлах вэ? 

  "Тус­гаар тогтнолын туг" зурагт Ардын журамт цэргийн анхны магнаг үсэгтэй тугийг урлаж буй зурагт толгойдоо торгон алчуур зангидаж, гоёлын дээлээ өмссөн бүсгүйчүүд цагаан эсгий ширмэл ширдэг дээр тойрон сууцгааж, улаан торгон дээр алтан соёмбо, ацаг шүд нь жигдхэн үсгүүдийг зээгт наамлаар урлаж буй нь сүр жавхлантай. Данзанбалжирийн Энхтайван зураачийг диплом хамгаалах “Тусгаар тогтнолын туг” зургаа зурахад удирдсан багш нь Ардын зураач Үржингийн Ядамсүрэн байсан аж.

 Ү.Ядамсүрэн гуай зураг заахаас гадна түүх их ярьдаг хүн байсан. Тэгээд Ү.Ядамсүрэн гуай 1890-ээд оны үед төрсөн уран бүтээлч. 1921 оны Ардын хувьсгал ямархуу байсан, хувьсгалын өмнөх, дараах амьдралыг мэднэ. Тэрбээр шавьдаа “Монголчууд ардын хувьсгалаас өмнө үндэсний хувцсаа өмсдөг, ёс заншлаа дээдэлдэг, үндэстэн, ястан бүр өөрийнхөө үндэстний хувцсаа өмсдөг. Торго дурдан их өмсдөг байсан. Төрийн ёслол хүндэтгэлийн туг далбааг 4 өнгийн үнэтэй торгоор бүтээдэг. Төрийн далбааг бурхан бүтээдэг урчууд, торгон зээгт наамлын аргаар, урдаа барьдаг уран эмэгтэйчүүд анх оёж бүтээсэн” гэж зөвлөжээ. Зураач Данзанбалжирийн Энхтайван туг бүтээсэн Цэнд-Аюуш гуайтай уулзаж, энэ бүтээлээ зуржээ. Тухайн үед 18 настай Д.Энхтайваны диплом хамгаалсан энэ бүтээл шуугиан дэгдээж, орос хэлээр гардаг “Монголиа” сэтгүүлийн бүтэн голын хуудсан дээр томоор, Монголын дүрслэх урлаг, Данжинбалжирын Энхтайван “Тусгаар тогтнолын туг” гэж хэвлэгдсэн байдаг. Түүх түүхээрээ, уран бүтээл уран бүтээлээрээ л үлддэг. Харин Соёл урлагийн газар юунд гуйвуулах гэж оролдов?!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TqfOE
3 жилийн өмнө
62.76.7.103
<a href="https://doxycycline2022.top">where to buy generic doxycycline</a>
Энэ бол цэвэр оюуны хулгай мөн...
2 жилийн өмнө
75.38.105.22
Сандагдорж Төрбурам
Зочин
2 жилийн өмнө
66.181.161.16
Hund tom appat yam tamga geed hereggui hund syrtal buh salbart bygshjee
Иргэн
2 жилийн өмнө
64.119.20.231
Тэр Чүлтэмсүрэн гэгч яасан ичих нүүрэндээ элэг наасан хулгайч вэ?
Төстэй мэдээ