alim.mn | 2025.01.10
Захиалгат нислэгээр ирж буй 0-3 насны хүүхэд тусгаарлах байранд төлбөр төлөхгүй

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана.

Тусгаарлах байрны төлбөр:

  • 0-3 настай хүүхэд үнэгүй
  • 4-12 настай хүүхэд 50,000 төгрөг
  • 13-аас дээш настай иргэд өдрийн 100,000 төгрөг.

Унааны зардал:

  • Том хүний зардал 20,000 төгрөг
  • 0-5 насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр эцэг эхийн асрамжид
  • 6-12 хүртэлх насны хүүхдийг 10,000 төгрөгөөр суудал эзэмшүүлж тээвэрлэнэ.

Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэн /РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ/ тодорхой бичихийг анхаарна уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ