alim.mn | 2025.01.10
Ж.Батзандангийн дүү Батцэцэг АӨСҮТ-д дэд захирлаар ажилладаг
"Шударга тав"-ын нэг Ж. Батзандан УИХ-ын гишүүнээс унаад, Австралид суух Элчин зөвлөхөөр томилсон.  Тэрбээр цахим хуудсаараа “Л.Болд дарга мэргэжлийн дипломат хүн тэр мэргэжлийн ажлаа хийг. Харин би Австралид ирээд Монголыг аврах 18 хувьсгал номоо бичиж дуусгасан тул удахгүй нутагтаа очино. Би очихдоо Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очно. Надад ном унших улс орноо аврах цогц төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа, Монголдоо буцаж ирж тэмцлээ үргэлжлүүлнэ” гээд согтуу, "шизо"-тойгоороо дуудуулан нам болсон. Амьдрал ахуйдаа арчаатай Ж.Батзандан төрсөн дүү Ж. Батцэцэг ганцхан жил арьсны эмчээр ажиллаад л, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал /эмчилгээ эрхэлсэн дэд захирал/ болсон. Хүмүүс "Ахын буян" гэх юм билээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар уг нь 10 ба түүнээс дээш жил ажиллаж, Анагаах ухааны доктор эсвэл тэргүүлэх зэргийн эмч болж байж эмчилгээ эрхэлсэн захирал болдог жамтай.
Гэтэл хоёр том дарга ахтай эмчийг тушаал гаргаж, нэг жил эмчээр ажилласан хүнийг орлогч захирал болгосон нь саяхан. Туршлага багатай, мэргэжлийн зэрэг ч үгүй эмч эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болсноосоо хойш, ажил хийхээсээ өмнө боловсролын зэргээ ахиулахыг эрхэмлэж, магистр, докторант гээд явж буй сурагтай. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ