Дундговьчууд 1 тэрбум 328 сая төгрөгийн мах борлуулжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын тушаалаар нийслэл хотод зохион байгуулж буй "Өвлийн идэш" арга хэмжээнд Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг нар тус албаны таван албан хаагчийг удирдлагаар ханган оролцжээ.
Арга хэмжээний үеэр аймгийн хэмжээнд найман сумын 62 малчны төлөөлөл 58 тээврийн хэрэгслээр, 40.2тн адуу, 2.5 тонн тэмээ, 47.9 үхэр, 45.1 тонн хонь, 25.3 тонн ямаа, 7.3 тонн дайвар бүтээгдэхүүн зэрэг нийт 160.9 тонн мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн оролцож 1.328.470.000 төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ үеэр малчид хүнсний эрүүл ахуйд нийцсэн, малын гарал үүслийн бичигтэй махыг ченжийн гар дамжилгүй, өөрсдийн гар дээрээс худалдаалсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ