С.Баяр: Засгийн газарт урам хэрэгтэй
Цар тахлын энэ үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн байр сууриа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрээр “Хөнгөн нөхцөлд ажилласан Засгийн газар гэж үгүй. Бүгд л тухайн цагийнхаа хүндрэл бэрхшээлийг давах, санаснаа хэрэгжүүлэх гэж зүтгэж ирсэн. Гэхдээ эдийн засгийн дөрвөн хөлийг чөдөрлөсөн цар тахал, үүнээс үүдсэн олны байнгын бухимдал дунд, арай л дэндүү хүнд нөхцөлд ажиллаж буй Засгийн газарт урам хэрэгтэй” гэж жиргэсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ