alim.mn | 2025.01.09
Зургаан настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар зодсон эхийг шалгаж байна

Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ хэмээн зодож, хараалын үг хэлж байгаа бичлэг нийтлэгдсэн байна. Уг бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгажээ. 

Энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр 15:00 цагт Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух иргэн нь нөхөртэйгөө гэртээ маргалдаж, бие биенээ хэл амаар доромжлон улмаар уурандаа хичээлээ хийж байсан зургаан настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар “тэжээлийн доройтолтой” гэх зэргээр доромжилжээ.

Нуруун тус газар нь хоёр удаа гараар, нэг удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас түүний гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.23.26
6 настай хүүхдэд хэтэрхий даалгавар өгдөг. Даалгаврыг нь хийлгэх дургүй. Хичээл дээрээ сураад даалгавар өгдөггүй. Үзсэн юмыг нь гэртээ давтуулахад хангалттай
Төстэй мэдээ