alim.mn | 2024.12.23
ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж Орос 3 дугаар сургуульд 5 саяын цалинтай түүхийн багшаар ажиллаж байна

Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой дуулиан үе дэгддэг. Гэсэн ч хатуу чанд зантай, хариуцлагатай, орос "школа"-тай төмөр хатагтай энэ дуулианыг давж, ажилдаа үлддэг. Орос 3 дугаар сургууль сургалтын чанараараа алдартай, эцэг эхчүүд хүүхдээ оруулахаар уралддаг нь Ж.Соронзон захирлын ажлын үр дүнг харуулах биз ээ.

Саяхан мөн л Ж.Соронзон захиралтай холбоотой асуудал "босож", БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургуульд сүүлийн 30 жилийн турш ажиллаж, Монголын мянга мянган хүүхдийг сурган хүмүүжүүлсэн Суяанзын Максим ярилцлага өгчээ. Ингэхдээ Ж.Соронзон захирлыг шүүмжилсэн ярилцлага өглөө.

Энэ ярилцлаганд Ж.Соронзон захирлын нөхөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж Орос гуравдугаар сургуульд сарын 5 сая төгрөгийн цалинтай түүхийн багшаар ажиллаж байгаа тухай дурсаад өнгөрөв.

Тэрбээр "Бас Ж.Соронзон захирал өөрийнхөө нөхөр Н.Лүндэндоржийг ШЕЗ-ийн даргын албан тушаалаа өгсөн даруйд нь сургуульдаа багшаар ажиллуулаад сард 5,000,000 төгрөгийн цалин өгч ажиллуулж байгаа гэдэг мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Хэдэн төгрөгийн цалин өгдгийг нь бол би мэдэхгүй. Н.Лүндэндорж гэдэг хүн надад гэм хийгээгүй учраас тэр хүний талаар яриад баймааргүй байна. Яахав Н.Лүндэндорж гэдэг хүн энэ сургуульд хоёр жил гаруйн өмнөөс түүхийн багшаар ажиллаж байгаа нь бол үнэн" гэж хариулжээ.

ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж манай урдаа барих хуульчдын нэг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд олон жил ажилласан туршлагатай. Аль ч дунд сургуульд 5 сая төгрөгийн цалинтай уригдан ажиллах чадвартай боловсон хүчин. Харин эхнэр нь захирлаар ажилладаг сургуульд багшилдаг болохоор олон нийт ингэж сонирхож байгаа биз ээ.

Орос гуравдугаар сургуульд Сангийн сайд асан Б.Болор багшилдаг, төрд томоохон албан тушаалд ажиллаж явсан эрхмүүдийг багшаар урин ажиллуулах жишиг энэ сургуульд байдаг билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ