Хүчирхийлэлд өртсөн Монгол охины тухай БНСУ-ын Ерөнхийлөгчид уламжлах санал 200 мянга давжээ
Өмнөд Солонгост гэр бүлээрээ амьдардаг 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулж, архи согтууруулах ундаагаар шахуулсан хэрэг гарсанд олны сэтгэл ихэд эмзэглэсэн.
Улмаар монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид цахимаар хандсан. Тодруулбал, Ерөнхийлөгчийн www1.president.go.kr сайтад хүсэлт гаргаж, санал цуглуулсан. Уг санал 200 мянга давсан тохиолдолд Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцэх боломжтой болох юм.
Тэгвэл уг саналын тоо 200 мянга давжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ