Энэ мэдээллээс харахад өнгөрсөн 8 жилийн хугацаанд 1061 сая долларын импортын цахилгааныг хоёр хөршөөс худалдан авчээ. Инженер эдийн засагчдийн тооцоолсноор энэ мөнгөөр Эгийн голын УЦС (827 сая долларын үнэтэй) болон Эрдэнэбүрэнгийн УЦС (271 сая долларын үнэтэй)-ыг хоёуланг нь гадаадаас элдэв зээл авахгүйгээр барьж болохоор байсан аж.
Юутай ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа ХХХ их хурал дээр тавьсан "Шинэ сэргэлтийн 6 бодлого" илтгэлийнхээ 2 дугаарт нь эрчим хүчний салбарыг сэргээнэ гэж хэлсэн болохоор эрчим хүчний салбарынханд итгэл найдвар төрүүлж байна. Айлын болгон айлаас гал, гэрэл гуйж амьдрах вэ?.
Эрчим хүчний салбар хурдан сэргэн шинэчлэгдэж, иргэдийн үзэл бодолд өөрчлөлт ороосой. Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС хурдан баригдан, ашиглалтад орвол хүн бүхэнд хэрэгтэй билээ.