Энэ оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдэл нэмэгджээ
Энэ оны эхний 11 сарын байдлаар 18.1 мянган хүн нас баржээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 мянга буюу 23.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл "100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 96 болж өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна.
Эхний 11 сарын байдлаар 64 эх эндсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн нь мөн анхаарал хандуулах хэрэгтэйг илтгэж байна.
Мөн энэ оны эхний 11 сард халдварт өвчнөөр өвчлөгчид 541.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17.3 дахин нэмэгджээ. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 97.5 хувь буюу 527 мянган нь КОВИД-19-өөр өвчлөгчид аж.
ВИДЕО:
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ