alim.mn | 2025.01.09
Хөлбөмбөгийн алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ

Монголын олон мянган хүүхэд залуусыг хөлбөмбөг хэмээх хүн төрөлхтний агуу спортод дурлуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ. Энэ талаар талийгчийн охин цахим хуудастаа "30 хүрээд хүний нутагт сурахад илүү сайн байдаг гэнэ, миний хүү гээд ярьсан нь өчигдөрхөн л юмсан” хэмээжээ.

“Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Э.Балжинням” хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр “Советский спорт” сонины ачаар хөлбөмбөгтэй танилцаж, улмаар хоббигоо ажил болгон TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байв.

"Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж

Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч

Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож

Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай

Би хөлбөмбөгийн фанат аа”

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” хэмээн олон сайхан тоглолтуудыг өөрийн эшлэлүүдээрээ эхлүүлж, олон гайхамшигт тоглолтуудыг тайлбарлаж явсан түүнийг Монголын ард түмэн үүрд санан дурсах болно.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ