Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албан өрөө, гэрт нь АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгажээ.
Хуулийнхан өчигдөр МҮЭХ-ны төв байран дахь тэдний албан өрөөнд прокурорын зөвшөөрлийн дагуу нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримт, гэрээг нь хураан авсан байна. Мөн гэрт нь нэгжлэг хийхэд багагүй хэмжээний ам.доллар хураан авсан тухай мэдээлэл эх сурвалжууд өгөв. Тэднийг холбогдуулан шалгаж буй үйлдэл нь Баруун дөрвөн зам дахь МҮЭСТО-ы дэргэд барьсан “GEM палас” төвийн газрыг худалдсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. Уг газрыг худалдан их хэмжээний буюу 600 сая орчим төгрөг завшиж үрэгдүүлсэн гэх гомдол АТГ-т ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.