alim.mn | 2025.01.08
Өвөрхангай аймагт жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Өвөрхангай аймагт жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо.
Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх зорилготой үйлдвэр ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр бий болжээ.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргахаар Турк, Узбекстан улстай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа гэнэ.
Үйлдвэр 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон бол хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай ажээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ