alim.mn | 2025.01.09
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж, дуусаад байна.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм.
Харин 4 дэх цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өөрийн эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд угтаж баяр хүргэсэн юм.
Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Улсын онцгой комиссыншийдвэрээр "Багабаян энхийн төлөө" цогцолборт 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ