105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэжээ
105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэжээ.
Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3, энгийнээр ажлын 5 хоногт шийдвэрлэж байна.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх:
1. https://immigration.gov.mn/mn/ хандана
2. “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно
3. Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна
4. Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгэнэ
5. Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ
6. Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ