НҮҮДЭЛЧИН ГЭГЧ УЛС ТӨР-БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ АХМАДУУД ТЭМЦЭХЭЭР БОЛЖЭЭ
МЭДЭГДЭЛ
Булган аймгийн Бүрэгхангай сумын “Дэрст” багийн нутаг Өлзийт овоо, Бүргэдэй уулыг орчимд Нүүдэлчин группын охин компани “Нүүдэлчин Айрон ресурс” ХХК төмрийн хүдэр олборлох зориулалтаар 967 га газрыг 2044 он хүртэл ашиглан эзэмшихээр болжээ. 2014 онд багийн нөлөөллийн бүсээс алс орших иргэдийн мэдээлэлгүй байдлыг далимдуулан зөвшөөрүүлж зохих бичиг баримт бүрдүүлсэн гэж Бүрэгхангайчууд үздэг. Анх тэд 100 км засмал зам тавина. Цахилгаан эрчим хүч татна. Сумын төв дээр уурхайчдын суурин байгуулна. Уг төмрийн хүдэр олборлох уурхай байгаль орчинд сөрөг нөлөөгүй далд уурхай байна хэмээн амласан байна.
Гэтэл өнөөдөр 7 жилийн дараа гэнэт эргэн ирж нутгийн иргэдийн оршуулгын газар хөндөж, тахилгат хайрхан уулын хажуу бэлийг ухаж сүйтгэж байгаад малчид удаа дараа эсэргүүцэн тэмцсэн боловч НҮҮДЭЛЧИН хэмээх улс төр-бизнесийн бүлэглэлийн удирдлага малчид, нутгийн иргэдийг үл тоон түрэмгийлэл үйлдэж алдарт Холчийн хөндийн эх тэр чигээрээ экологийн сүйрэлд хүрэх аюул нүүрлэв. Иймд унаган нутгийнхаа төлөө ахмад үе бид нэн их санаа зовниж төр засаг, холбогдох яамдад энэхүү мэдэгдлийг хүргэж, хариуцлагагүй уул, уурхайн хууль бус түрэлтийг зогсоож малчин ардуудад амьдрах газар нутгийг нь үлдэхийн төлөө тэмцэж буй Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн удирдлагатай эв санаа нэгдэж уг тэмцэлд оролцож байна.
Малчдад газар нутгийг үлдээж, экологийн түрэмгийлэл үйлдэж буй хууль бус үйлдлийг таслан зогсооно уу гэж хүсэлт тавьж байна.
Хуулбарыг: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам,
Уул,Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны сайдууд
Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газрын дарга
Нүүдэлчин группын ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн
Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ёндонгийн Отгонбаяр нарт өөрсдийн гараар хүргэн өгч хариуг шударгаар шийдэх хүртэл тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна.
Улаанбаатар хотноо оршин суугч Бүрэгхангай сумын уугуул иргэн:
1. Дашцэрэнгийн Гунгаа- Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач
2. Сэрээтэрийн Давгадорж- Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач
3. Гэндэнгийн Сэлэнгэ- Монгол улсын гавьяат жүжигчин _дуучин
4. Дандарын Данаа- Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч ня-бо
5.. Дондогийн Цэнд-Аюуш – Чөлөөнд байгаа Хилийн цэргийн хурандаа тэргүүт ахмадын төлөөлөл
Улаанбаатар хот 2021-12-10
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ