alim.mn | 2025.01.08
Хаш чулууны уурхайд хөрсний гулгалт болж, 70 хүн сураггүй алга болов

Мьянмарын хойд хэсэгт байрлах хаш чулууны уурхайн хөрсний гулгалтын улмаас 70 хүн сураггүй алга болж, нэг хүн нас баржээ. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй алга болсон хүмүүсийн ихэнх нь хууль бусаар хаш олборлогчид байсан гэж таамаглаж байна. Хөрсний гулгалт нь Качин мужийн Хпакант дүүрэгт болжээ.

Мьянмар нь дэлхийн хаш чулууны хамгийн том эх үүсвэр боловч тус улсын уурхайнуудад олон жилийн турш осол эндэгдэл гарсаар ирсэн. Энэ удаагийн хөрсний гулгалт ачааны машинаас ил уурхай руу хаясан нурангиас үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тус бүс нутагт хаш олборлохыг хориглодог ч нутгийн иргэд энэ дүрэм журмыг үл хэрэгсдэг. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ажил эрхлэлтийн түвшин буурч, ядуурал улам нэмэгдсээр байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ