alim.mn | 2025.01.08
407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэргэдэхоёдлын үйлдвэрт “Тохирлын гэрчилгээ” олголоо
Стандарт, хэмжил зүйн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэргэдэх оёдлын үйлдвэрт “Тохирлын гэрчилгээ” олголоо.
Гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаярт гардуулан өглөө. Тус оёдлын үйлдвэр нь 1974 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар зөөлөн оёдол, модон хайрцаг, сав хийх чиглэлтэйгээр аж ахуйн тооцоон дээр байгуулагдсан түүхтэй.
Байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80-100 хүмүүжигчийг үйлдвэрлэл, гар урлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн, цалинтай ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, хүмүүжигчдийн бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.
Тус ангийн оёдлын үйлдвэрт ШШГБ-ын хэмжээнд цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас хэрэглэл болон ял эдэлж буй нийт хүмүүжигчдийн өвөл, зуны хувцсыг үйлдвэрлэхийн зэрэгцээ аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан гэрийн бүрээс, ажлын хувцас, эсгий болон арьсан шаахай зэрэг захиалгат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ