Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаар нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон.
Уг шийдвэртэй холбоотойгоор иргэдээс ирж буй түгээмэл асуултад НЗДТГ-аас хариулт өгчээ.
Үүнд “Караоке ажиллуулахад хуулийн дагуу шаарддаг камер тавиулж, үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлэхээс гадна хог хаягдлын гэрээг хийх хэрэгтэй. Эдгээрээс бусад төрлийн зөвшөөрөл шаардлагагүй болсон. Есөн төрлийн материал бүрдүүлдэг байсан бол одоо дөрвөн материал бүрдүүлдэг болсон” хэмээжээ.