alim.mn | 2025.01.08
Зул сарын баярын өдөр 6000 нислэг цуцлагджээ

Зул сарын баяр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр дэлхий даяар 2500 нислэг цуцлагджээ. Эдгээрээс 850 нь АНУ-аас нисэх эсвэл энэ улсыг чиглэх ёстой нислэг байсан талаар DW агентлаг мэдээлжээ. 

Мөн энэ өдөр 3500 нислэг хойшлогдсон байна. Ийнхүү олон мянган нислэг хойшлогдох болсон нь нисгэгч, онгоцны үйлчлэгч зэрэг нислэгийн багийн ажилтнууд коронавирусийн халдвар авсантай холбоотой байсан гэнэ. Түүнчлэн зарим ажилтнууд халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болсон тул тусгаарлагдахаас аргагүй болж, агаарын тээврийн салбарт ажиллах хүчний хомстох болсон байна.

Америкийн Юнайтед Эйрлайнс гэхэд л 12 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд 440 нислэгээ цуцлахаас аргагүй болжээ. Мөн Америкийн Дельта компани мөн өдрүүдэд 450 нислэг цуцалжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ