О.Батбаяр: Омикрон орж ирвэл вакцингүй хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл өндөр
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас омикрон хувилбарын эрсдлийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улс орнуудын Омикрон хувилбарын нөхцөл байдал хүндэрч байна. Үүнтэй холбоотойгоор 1500 орчим нислэг цуцлагдсан.
Иймээс Омикроны давалгаа орж ирсэн тохиолдолд хэдийгээр вакцины гурван тунтай байгаа ч олон хүн халдвар авна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид халдвар авч, тусгаарлагдвал энэ салбарт ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэхээр байна. Нөгөө талаар манай вакцингүй байгаа хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдэд эрсдэл өндөр байна."гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ