alim.mn | 2025.01.08
Голын усанд цөмөрсөн Лексус 570 машиныг 8 цаг ажиллан татан гаргажээ

Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуут голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин усанд суужээ.

Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 110 км замыг туулан 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг 8 цаг 34 минут ажиллаж татан гаргажээ.

Жолооч болон бусад дөрвөн зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ