alim.mn | 2025.01.06
ЭМЯ: 116 хүн халдвар авсны 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн

Эрүүл мэндийн яамнаас гаргасан Covid-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 116 тохиолдол батлагджээ. Үүний 73 нь Улаанбаатарт, 32 нь орон нутагт батлагдсан бол 11 нь зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт нэг бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 1985 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1799 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ