alim.mn | 2025.01.06
БНСУ-ын Ерөнхийлөгч монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгчээ. Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг аж.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдсэн байна.

 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ. Өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ба одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Тус өргөдлийг одоогоос нэг сарын өмнө гаргасан бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг яаравчлах боломжтойг Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага мэдээлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ