alim.mn | 2025.01.06
Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас 45 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж байсан билээ. Тэрбээр 2015-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар батлагдсан хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй үлдсэн нийт 26 барилга байгууламж байна. Эдгээр объектоос 2022 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын шийдвэрээр хувьчлах ажлыг зохион байгуулах тул хувьчлалын орлогыг бүрдүүлэх боломжтой. Мөн нийслэлийн өмчөөс 2022 онд шинээр 4 барилга байгууламжийг хувьчилж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт нийт 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсоныг нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлсэн юм.

2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар  хороонд байрлах Ахуй үйлчилгээний төвийн барилга,  32 дугаар хороонд байрлах  Эмээлтийн мал эмнэлгийн лабораторын барилга, 17 дугаар  хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн   21 дүгээр  салбарын түрээсээр эзэмшиж буй байр болон Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн  46 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр багтсан байна.

Тухайлбал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хөрөнгөд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эмээлт түүхий эдийн захын лабораторыг мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ хийж, баталгаажуулалт олгох зорилгоор байгуулж байсан. Барилгыг 2005 онд 14.5 сая төгрөгөөр  барьсан. Гэвч эрчим хүчний асуудлыг шийдээгүйн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Тиймээс хувьчлах обьектын жагсаалтад оруулжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ