ЭМЯ: Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 488 болж өслөө
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 488 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 360 нь Улаанбаатарт, 100 нь орон нутагт илэрчээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хоногт бүртгэгдэх халдварын тоо зарим өдөрт 83 хүртлээ буураад байсантай харьцуулбал нэмэгдсэн үзүүлэлт. Харамсалтай нь сүүлийн хоногт 41-60 насны хоёр эмэгтэй Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар 2179 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 255 нь хүүхэд, 97 нь жирэмсэн эмэгтэй байна. Мөн биеийн байдал нь хүнд 186 хүн, нэн хүнд 26 хүн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ