Халхын Түшээт хан, Сэцэн ханы эзэмшилд байсан Байгаль нуурын газрыг Эфү Цэрэн Оросуудад өгсөн тухай
Халхын Түшээт хан, Сэцэн ханы эзэмшилд байсан Байгаль нуурын газрыг Эфү Цэрэн Оросуудад өгсөн тухай
Түүхнээ 1727 онд Буурын хэмээн тэмдэглэгдэн үлдсэн гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээнд Манж Чин улсын туслагч жанжин, засаг төрийн хошой жүн ван, Эфү /Манжийн хааны хүргэнийг Эфү гэдэг/ Цэрэн, Хаант Орос улсын их элч, төгс зарлигт амбан хааны туслагч гүн Владиславич нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг гэрээг Манж, Орос хэл дээр үйлдсэн байдаг.
Эфү Цэрэн нь Халхын Түмэнхэн Сайн ноёны хоёрдугаар хүү лам Данзаны хойчис болох алтан ургийн хүн. Эфү Цэрэн нь бага наснаасаа Манжийн хааны ордонд хүмүүжин бие сэтгэлээрээ Манж соёлыг тээгч болсон хүн. Тиймээс Манж гүрэнд чин үнэнчээр зүтгэж гавъяа байгуулсан учраас Чин улсын хаадыг оршуулдаг дээдсийн сүмд онголсон хоёрхон Монгол угсаатны нэг юм.
Манжийн хааны хүргэн эфү Цэрэнгийн Монголын нутгаас тасдан Орост өгсөн нутгийг газрын зурагт улаанаар будаж оруулжээ.
Энэхүү баримт нь Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа бөгөөд хэрэв эх баримттай нь танилцахыг хүсвэл тус архивын уншлагын танхимаар үйлчлүүлэн харж болно. Мөн Манжийн үеийн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын яамны хөмрөгийн М-1, данс-1 /1-р боть/, хадгаламжийн нэгж 1-ийг үзнэ үү. Нийт 12 хуудас баримт буй. Мөн Гадаад Хэргийн Яамны Төв архив болон Хил Хамгаалах Ерөнхий Газрын архивт энэхүү гэрээтэй холбоотой баримтууд хадгалагдаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ