alim.mn | 2024.12.23
Б.Дэлгэрсайхан, Г.Ганболд нарын бүлэглэл УБТЗ-ыг 68 шахам тэрбумын алдагдалд оруулсан уу?
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын орд газраас “Болд төмөр Ерөө гол” компанийн олборлосон төмрийн хүдрийг УБТЗ тарифын багагүй алдагдалтай тээвэрлэж трсэн гэлцдэг. Үүнд Оросын тал ихээхэн дургүйцдэг, эдүгээгийн Зам тээврийн сайд Халтар ч эсэргүүцдэг бололтой. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Халтар сайдын талаар чуулган дээгүүр таагүй үг хэлсэн гэлцэнэ. 
Хамгийн хачирхалтай нь тус компанид хэн ийм хөнгөлөлт олгов. Ийм хөнгөлөлтийг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан нэг нөхөр Б.Дэлгэрсайхан гишүүнд олгосон гэсэн яриа гарчээ. 
Сүүлийн 10 жилд манай улс найман сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Үүний 6.8 сая тонныг “Болд төмөр Ерөө гол” компани гаргасан байна.
УБТЗ тус компанийн төмрийн хүдрийг тонн тутамд 1000 төгрөгийн алдагдалтай тээвэрлэж иржээ. Үүнийг сүүлийн 10 жилээр тооцвол УБТЗ бараг 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоо хийсэн хүн байна...
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эзэмшлийн "Болд төмөр Ерөө гол" компани Монголын анхны хувийн төмөр замтай компани. Нийт 1500 ажилтан, ажиллагсадтай. Тэд "Улаанбаатар Төмөр зам" ХНН-д Цар тахал /Ковид-19/-той холбоотойгоор 50,000 маск, 500 сая төгрөгний хандивыг өгч байсан удаатай.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иргэн
2 жилийн өмнө
64.119.21.129
Энэ сэжгийн заваан юм Монголын баялагийг Хятадруу зөөсөн, болохгүй бүтэхгүй бүхний ард байдгийг дээр доргүй мэддэг хэрнээ яадаг ч гүй, нүгэл нь нүдээрээ гарах өдөр ирэх байхдаа. НАМ нь авраад байдаг л байх, гэхдээ үйлийн үр гэж байдаг
Төстэй мэдээ