alim.mn | 2025.01.06
2021 онд 45 сэтгүүлчийг хөнөөжээ

Өнгөрөгч 2021 онд 45 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тухай Олон улсын сэтгүүлчдийн холбоо мэдээллээ. Тивээр хувааж авч үзвэл, Ази-Номхон далайн бүсэд 20 сэтгүүлчийг хөнөөсөн бол Хойд ба Өмнөд Америкт 10, Африкт 8, Европт 6, Ойрхи Дорнод ба арабын ертөнцөд 1 сурвалжлагч амиа алджээ. Улс орноор тодруулбал, хамгийн олон буюу 9 сэтгүүлч Афганистанд амь үрэгдсэн бол Мексикт 8, Энэтхэгт 4, Пакистанд 3 сэтгүүлч амиа алджээ. “Нийт 45 сэтгүүлчийн 33-ын амь насанд зориуд санаатай халдаж хөнөөсөн” гэж Олон улсын сэтгүүлчдийн холбоо үзэж байна. Түүнчлэн Иранд золгүй осолд өртөж 2 сурвалжлагч амиа алдсан аж. Гэхдээ дээрх тоо бол сүүлийн хэдэн жилд байгаагүй доогуур үзүүлэлт гэж эх сурвалж онцлон тэмдэглэв. 
Хамгийн аюултай нь сэтгүүлч, сурвалжлагчдын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн бараг 90 хувь нь ямар ч шийтгэлгүй үлддэг гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэн билээ. Дашрамд дурдахад, 2021 онд дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн 365 ажилтан шоронд хоригджээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ