Назарбаевын дунд охин 2.5 ам долларын хөрөнгөтэй
Казахстаны эсэргүүцлийн хөдөлгөөн яагаад дарьтай торх шиг гэнэт тэсрэв?
Эдүгээ 81 настай Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн албаа өгсөн хэдий ч тэрээр эрх баригч намын дарга, Аюулгүйн зөвлөлийн дарга албыг хашсан хэвээр байна. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд төрийн өндөр албан тушаалд ажилласаар, томоохон пүүс компани, банкуудыг удирдсаар л байна.
Тэгвэл Нурсултан Назарбаевын гэр бүл хэдий хэмжээний эд хөрөнгөнд эзэн сууж байна вэ?
Назарбаевынхан жил бүрийн зун Испанийн далайн эргийн Коста-Брава дахь хувийн эдлэндээ ирцгээдэг. Энд хэд хэдэн усан сан, 20 угаалгын өрөө болон дискотек, театр, саунтай гурван байшин байдаг ба хөрөнгийн эзэн нь Назарбаевын дунд охин Динара Кулибаева ажээ. Динара нөхрийнхөө хамтаар "Халык" нэртэй хамгийн том банкны хувьцааг эзэмшдэг. Мөн Швейцарын Женев дахь 63 сая долларын үнэ бүхий Бельрив шилтгээн, 73 саяын үнэтэй орон байр түүний эзэмшилд байдаг. Тэрбээр 2.5 тэрбум доллароор тоологдох эд хөрөнгөөрөө Дундад Азийн хамгийн баян чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад орсныг Forbes онцолсон байдаг.
Харин Нурсултан Назарбаевын өөрийнх нь хөрөнгийн үнэлгээ 60 тэрбум ам. долларт хүрдэг...
...Назарбаевын гэр бүлийн, дэлхийн 6 улс орон дахь нийт эд хөрөнгийн үнэ өртөг хэдэн зуун сая доллароор хэмжигдэнэ.
Хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийн эрх мэдлээ шилжүүлж огцорсон нь түүний хувьд нэр төдий алхам байсан. Казахстан дахь хамгийн нөлөө бүхий нь Назарбаевын бүлэглэл байсаар иржээ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ