alim.mn | 2025.01.04
Казахстанд амь үрэгдсэн хүний тоо 164 боллоо

Казахстанд улсад үүссэн зөрчил үймээний улмаас цагдаа нар болон жагсагчдын хооронд буудалцаан болж амь үрэгдсэн хүний тоо 164-т хүрчээ. Үүнээс 103 нь Алматы хотод бүртгэгсдэн аж. Өмнө нь амь үрэгдсэн хүний тоог 44 гэж мэдээлж байв.

Казахстанд нэгдүгээр сарын 2-ноос хойш  онц байдал тогтоон, жагсагч, тэмцэгчдийг хүчээр дарах ажиллагаа эхлүүлснээр 6000 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний дунд гадаадын олон тооны иргэд байгааг Казахстаны ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлжээ. Онц байдал тогтоосон хугацаанд шөнийн цагаар хөл хорио үйлчилж буй.

Казахстаны ерөнхийлөгч Кассын Токаевын мэдээлснээр 20 мянга орчим "танхай этгээд" сануулгагүйгээр хууль сахиулагчид руу гал нээсэн гэж мэдэгдээд ард түмнийхээ эсрэг галт зэвсэг ашиглахыг цагдаа нарт зөвшөөрсөн юм. Харин үүнийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцаар шүүмжилжээ.

Шатахууны үнийг нэмэгдүүлэхийн төлөө эхэлсэн тайван жагсаал сүүлдээ үймээн болж, Казахстаны ерөнхийлөгч гадаадын орноос тусламж хүссэнээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын тэргүүлдэг хамтын нийгэмлэг энхийг сахиулагчдаа илгээсэн юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ