Онцгой дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдад онцгой дуудлага хүргүүлэн “Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгуулсан байна.
Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулсан тус арга хэмжээнд нэгэн үе зэрэгцэн ажиллаж байсан 10 гаруй ажилтнууд хамрагдсан аж.
Томилгоот ээлжинд нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, ангийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, ажиллаж байсан үеийнхээ тухай дурсамж яриа өрнүүллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ