alim.mn | 2024.12.25
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарт АН-ын бүлэг ямар ч хамаагүй

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.01.10/  мэдээлэл хийлээ.


АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

Бүлгийн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг сонссон. Өнөөдөр нөхцөл байдал хүнд байна. Омикроны давалгаа дэлхий нийтийг хамарч байна. Өчигдөр 2.6 сая хүн халдвар авсан. Монгол Улс цар тахалтай амжилттай тэмцэж, халдварын тоо буурч байсан боловч сүүлийн долоо хоногт огцом өслөө. Засгийн газар ард түмэндээ анхааруулж ажиллах ёстой. Мөн оны өмнөхөн Жагсаал цуглаан хийх тухай нээлттэй сонсгол нэр төдий явлаа. Үүнтэй АН санал нийлэхгүй. Хэлэлцүүлгийг ахин сайжруулж явуулах ёстой.

-Намын зарим гишүүн бүлгийн хуралд оролцохгүй мэдээлэл хийлээ. Үүнд та юуг хэлэх вэ?

-Шинээр ёс зүйн дүрэм үйлчилж эхэлсэн. Энэ дүрмээрээ гишүүд хуралдаа суух үүрэгтэй. АН-ын бүлэг найман гишүүнтэй байх ёстой. Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр бүлгийн хуралд суусан. Хоёр гурван гишүүн “тэнд “зогсч байгаа харагдана лээ. Ордон дотор яваад байгаа хэрнээ  хуралдаа суухгүй байна. Энэ бол танил технологи шүү дээ. Зарим нөхөд нам бүлэг рүү дураараа орж ирдэг. Өмнө 2016-2020 онд АН-ыг бүлэггүй болгож байсан. Хэн нэгнийг буруутгахаас өмнө захиалгатай нүддэг, хуулийн байгууллагыг дарамталж, хүссэн шийдвэрээ гаргуулдаг танил технологи яваад байна.Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарт АН-ын бүлэг түй ч  хамаа байхгүй. Бусдын нэрийг бариад үйл ажиллагаа явуулж байгаад харамсч байна. Энэ асуудлыг ёс зүйн хороонд тавина. АН хуультай, дүрэмтэй нам.

АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болсны 30 жилийн  ой удахгүй тохионо. 30 жилийн ой дээр Ардчиллын амин сүнсийг хулгайлах оролдлого яваад байна. Манай намд байдаг гэх хоёр гишүүн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэр асуудалд  Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэчих юм. Уг нь түүнийг манаж байдаг, хамгаалах үүрэг нь ҮХЦ-д байгаа. Хоёр жилийн өмнө эрх баригчид  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гайхалтай явууллаа, шинэчилж чадлаа гээд гайхшраад байсан өнөөдөр тэр нь болохоо байчихсан юм байна. УИХ-ын дөрвөн гишүүн сайд байх нь хангалтгүй болоод ирэхэд түүнийг өөрчлөхийн тулд Цэцээр Үндсэн хуулийг самруулах ажлыг хийж байна. Энд зарим нэг АН-ынхан гар хөл нь болж яваад буй. Ийм зарчимгүй байж  болохгүй.Миний авсан мэдээллээр ҮХЦ энэ сарын 14-нд хуралдах гэж байгаа юм байна. ҮЦХ-ийн нэмэлт өөрчлөлт ҮЦХ-г зөрчсөн буюу дэлхийн түүхэнд шившиг болохоор шийдвэр гаргаж мэдэх юм байна.  Хоёр жил болоод ҮХ-аа гар дүрээд байвал Монгол Улс цаашдаа яах вэ. Ерөнхий сайд улс төрийн зорилгоор ийм зүйл байж болохгүй. ҮХЦ зарчмаа барьж, амин сүнсээ манах ёстой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ