Казахстанд хэд хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас 6000 орчим хүн баривчлагджээ. Мөн 2000-аас доошгүй хүн шархдаж, олон арван хүн нас барсан гэж засгийн газрын албаны хүмүүс мэдэгдэв. Тус улсын хамгийн том бөгөөд хамгийн цэцэглэн хөгжиж буй Алматы хот дайны талбар мэт харагдаж байна.
Эхний ээлжинд тайван замаар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал орон даяар явагджээ. Тэд улс төрийн хямралыг эхлүүлж, дэг журмыг сэргээхийн тулд Казахстаны ерөнхийлөгч Орос тэргүүтэй аюулгүй байдлын холбооноос тусламж хүсэхэд хүрсэн гэв. Энэ алхам нь ойрын жилүүдэд Төв Азийн улс төр, эрх мэдлийг шинэчилж чадахуйц үйл явдал болж байна.
Казахстаны хүчирхэг тагнуулын газрын дарга асан, экс ерөнхийлөгчийн гол холбоотон Карим Масимовыг эх орноосоо урвасан хэргээр баривчлуулсаны дараа гудамжны хүчирхийлэл улс төрийн элитүүдийн сөргөлдөөнтэй бүлэглэлүүдийн бамбай байсан уу гэж хүмүүс гайхаж байна.
Казахстаныг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тэргүүлж байсан Нурсултан Назарбаев 2019 онд эрх мэдлээ аажмаар залгамжлагчдаа шилжүүлж эхэлснээс хойш хурцадмал байдал улам дааржирч байв. Иймэрхүү замбараагүй байдал нь ихэвчлэн автократ удирдагчдыг гарах замд нь дагадаг гэж олон улсын тоймчид бичиж байна.
Энэ зуур Оросын арми Украиныг гурван талаас нь бүсэлсэн бөгөөд барууны эрх баригчид энэ сард цэргийн ажиллагаа эхэлж магадгүй гэж эмээж байна. АНУ болон НАТО даваа гаригт Оростой хэлэлцээ хийж, магадгүй хатуу хориг арга хэмжээ авах замаар түрэмгийллийг урьдчилан сэргийлэхийг хичээх болно. Хэлэлцээнд орхигдсон Украин Москватай тусдаа хэлэлцээг чимээгүйхэн явуулж байна.